Туул голын бохирдлын түвшинг шинжилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 09

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж байгаа "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" сарын аяныг энэ сарын 2-ны өдрөөс ирэх сарын 2-ны өдрийг хүртэл зохион явуулж байгаа талаар НМХГ-аас мэдээлэл хийв.
 
Энэхүү аяны хүрээнд Туул голын орчимд цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ бохирдлын түвшинд шинжилгээ хийхээр болсон байна. Мөн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалтууд болон өдөрлөг, тандалт судалгаа дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
 
Энэхүү аян нь байгал орчин, геологи, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийг сурталчлах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад аюулгүй орчныг бүрдүүлэх талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, холбогдох хууль, журам, дүрмийн талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, зорилготой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.133) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
Top