Орон нутгийн автобус осолдож, 6 хүн гэмтлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 09

Улаанбаатар-Увс чиглэлд зорчиж явсан орон нутгийн автобус өчигдөр осолдож, зорчигчид гэмтжээ. “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс өчигдөр 03:00 цагийн орчимд унасан тухай дуудлагыг холбогдох албаныхан өнөө өглөөний 06:40 цагт хүлээн авчээ.

Ослын газарт тус аймгийн Цагдаагийн газрын 3 албан хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч нийт 4 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хэргийн газар үзлэг хийж байгаа аж.

Ослын улмаас хөнгөн гэмтсэн 6 иргэнийг сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Тус автобус  36 хүн тээвэрлэж явжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top