Оюутны дөрөвдүгээр улирлын 70 мянгыг энэ сард олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 09

Оюутны оны эхний гурван сарын тэтгэлгийг энэ сарын 4-өөс олгож эхэлсэн билээ. 

Тэгвэл 4-6 дугаар сарын тэтгэлгийг энэ сард багтаан оюутнуудад олгохоор төлөвлөж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Харин яг хэдний өдрөөс олгох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч энэ сард багтаан тэтгэлгийн  мөнгийг олгох юм байна. 

Засгийн газрын хуралдаанаар үндэсний тэтгэлгийн голч оноог 3.0 болгосон. Ингэснээр тэтгэлэг авах оюутнуудын тоо гурав дахин багасаж 44 мянган оюутан тэтгэлэг авч байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top