Богд Хан ууланд ирэх долоо хоногоос авирч болно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 09

Их хотын завгүй иргэд амралтын нэг өдрөө эрүүл цэвэр агаарт гарч спортлог өнгөрөөхийг хичээх болсноор удаж байна.

Амралтын өдөр Богд Хан ууланд өвөл, зунгүй алхах хүмүүс их байдаг. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Богд хан уулын бүсэд хой хээрийн түймэр гарсантай холбогдуулан зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл аялж зугаалахыг хориглосон. 

Тэгвэл хориглосон хугацаа ирэх долоо хоногт дуусаж иргэд Богд Хан ууланд алхах боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu