Оюутнууд энэ сарыг дуустал үнэгүй зорчино

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 08

Их, дээд сургуулиудын амралт эхэлж байгаатай холбоотойгоор оюутнууд нийтийн тээврийн үйлчилгээнд долдугаар сарын нэгэн хүртэл үнэгүй хамрагдах журамтай. Энэ жил ч гэсэн энэ журам хэвээр үйлчлэх юм байна. Оюутны смарт карт энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд чиглэл цаг харгалзахгүй үйлчлэнэ. Хэрвээ нийтийн тээврээр зорчихтой холбоотой асуудал үүссэн бол Нийслэлийн тээврийн газрын шуурхай утас:326352 дугаарт зөрчлийг мэдэгдэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top