Зуслангуудад гал унтраах ангийг түр сэлгэн байршуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 08

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд энэ сарын 15-ны өдрөөс ирэх наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр сэлгэн байршуулахаар болжээ.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Яргайт, Яргайтын богино,   Жигжид,  Өвөр гүнт, Майхан толгой, Ойн булаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр  хороо 100 мод, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Баян булаг, Хандгайтын богино,  Хандгайт, Санзай, Цэргийн амралтын айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах юм байна. Мөн тэдгээр зуслангуудад гарч болзошгүй гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй шуурхай хүрч үйлчилж, бэлэн байдлыг хангаж ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top