Төв цэвэрлэх байгууламжийг 15-аас 48 цаг зогсооно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 08

Төв цэвэрлэх байгууламж энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 48 цагийн турш тэг зогсолт хийнэ. Ингэхдээ элэгдэж, цоорсон бетон ханыг засварлах юм. Засварын явцад орон сууцны айл өрхүүдийн ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир ус цутгахгүй юм байна.

Харин иргэдийг “Энэ сарын 15-17-ны өдрүүдэд иргэд өөрсдийн ухамсраар юм угаахгүй, усанд орохгүй байх зэргээр аль болох усаа хэмнэж, бага хэрэглэхийг уриалж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд ч хэрэглэх усны хэмжээгээ энэ хугацаанд багасгана уу” гэж Улаанбаатар хотын Захирагчийн албанаас уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top