Орон нутгийн сургуулийн захирлууд ХОМ-ээ худал мэдүүлсэн байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 08

Орон нутгийн дунд сургуулийн захирлууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл Булган аймгийн Сайхан, Гурван булаг, Рашаант, Хангал, Бүрэгхангай сумын сургуулийн захирлууд, мөн Бүрэгхангай, Рашаант сумын цэцэрлэгийн эрхлэгч нар 2013, 2014 оны хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн байна. Эдгээр зөрчлүүд нь АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгах ажиллагааг Булган аймагт хэрэгжүүлэх явцад илэрсэн байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 онд 29 удаа болж, 226 асуудал хэлэлцсэн, 2015 онд 10 удаа болж, 82 асуудлыг тус тус хэлэлцсэн байхад хуралд оролцсон төлөөлөгчдөөс хуульд заасны дагуу нэг ч мэдэгдэл, тайлбарыг гаргуулаагүй байна. 

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч И.Энхжаргал, “МЭЭЖ” орон нутгийн өмчит компанийн ерөнхий нягтлан бодогч Р.Нармандах нар 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн ажилд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй байна. 

Булган аймгийн Засаг даргын захирамжаар 2014 онд зургаа, 2015 онд нэг, мөн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 2014 онд хоёр, 2015 онд тав, бүгд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахгүйгээр томилжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Булганыхан будлиантай будаан дээрээ зодоонтой гэж АН ардчилал гэж хөөсрөөд хачин болсон гээ биз дээ

1  |  0
Top