Өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Нийтийн тээврийнхэн үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяад байсан. Тэд нийт 14 хоног ажил хаялт зарласан бөгөөд эцэст нь талууд зөвшилцөлд хүрч цалинг тодорхой хэмжээгээр нэмэхээр болжээ. Ингэснээр ажил хаясан жолооч, кондукторууд цалингаа 25 хувиар нэмэхийг хүсч байгууллагын зүгээс уг саналыг хүлээн авч нэмэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл кондуктор 350 мянган төгрөгийн цалинтай байсан бол 437 мянган төгрөг болгох, жолоочийнх 445 мянга байсан бол 556 мянган төгрөг болгож аж. Харин ажил хаясан өдрийн цалинг өгөхгүй хэмээн албаны эх сурвалж мэдээллэжээ.

Сэтгэгдэл ( 0 )