Дээл өмсөөгүй хүнийг Чингисийн талбайд оруулахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр хэднийнэ гараад байгаа билээ. Тэгвэл энэ жилийн наадмаар долоодугаар сарын 10-ны 22:00 цагт Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг наадамчин олонд толилуулахаар болжээ.

Харин  “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг үзэхээр ирсэн хүмүүс заавал үндэсний дээлээ өмссөн байх ёстой аж. Дээл өмсөөгүй хүнийг Чингисийн талбай руу оруулахгүй хэмээн зохион байгуулагчид хэллээ. Учир нь Үндэсний их баяр наадам Монголыг дэлхий дахинд сурталчилдаг томоохон арга хэмжээ учраас үндэсний хувцсаараа гоёх нь зүйн хэрэг гэж үзэж байгаа гэнэ.

Мөн хамгийн сайхан, иж бүрэн үндэсний хувцасаа өмссөн хүнийг шалгаруулж өндөр шагнал өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top