Төв цэнгэлдэхэд хиймэл зүлэг дэвсэхэд 1 тэрбум 200 сая төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06

Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг хиймэл зүлгээр солих ажил ид явагдаж байна. Уг ажлыг "Дэрэн" компани гүйцэтгэж байгаа юм. Тэгвэл энэ ажил нь ард иргэдийн дунд бөхчүүд халтирч унах, гэмтэл бэртэл авах эрсдэлтэй, дэмий юм хийх байх юм гэсэн шүүмжлэлийг бий болгоод байгаа юм. Энэ талаар “Дэрэн” компанийн захирал Г.Мөнхчулуунаас тодруулахад, "Хиймэл зүлэг бол манай орны цаг агаарын байдлын хувьд хамгийн оновчтой. Байгалийн зүлгийг ашиглахад бороо орсоны дараа хальтрахаас авахуулаад асуудал ихтэй, эдэлгээ муутай байдаг. Тиймээс сүүлийн үед олон улсад хиймэл зүлгийг сонгож байна. Манай ихэнх сургуулийн талбайд зүлгийг дангаар нь тавиад орхичихдог учраас хатуу, стандарт бус байдаг. Хиймэл зүлэг нь 4-8 мм-ийн хотойлттой, доороо дүүргэлттэй байх ёстой. Тэгэхээр энэ жилийн наадмын талбайн зүлэг 8 мм хотойлттой байх ба доор нь 30 мм-ийн дүүргэлт хийх 120 тн дүүргэлтийн материал бэлтгэсэн. Ингэснээр бөхчүүд чангаж унаж ойчлоо ч гэмтэл бэртэл авахгүй. Хүлээлгэж өгөхдөө хэмжилтийн багаж ашиглаж, шалгаж өгнө. Цаашдаа хараат бус FIFA-гийн лаборатори урьж шалгуулаад сертификат авч олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой болно" гэлээ. Энэ сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөсөн уг ажилд нийтдээ 1 тэрбум 200 сая төгрөг зарцуулж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Татвар төлөгчдийн мөнгийг идэх сайхан арга байна баяр хүргэе

1  |  0
unen(45.49.214.15) 2025 оны 03 сарын 13

oor yaltai bilee dee.. shoroon deer barilduulaltai bish

1  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

onigootoi yum. Hiimel zulgiig uvliin ulirald yumuu esvel ajil hiij chaddagui archaagui humuus ll ashgildagiim shdee. Gadaadiin hul bumbugchid hiimel zulegtei stadion geed muultsgaadag yum

1  |  0
huz(87.139.41.163) 2025 оны 03 сарын 13

halgai devseed barilduulaach naad heden shaldan buhuu

1  |  0
dogi(150.129.141.184) 2025 оны 03 сарын 13

aimar mungu ugaah umaa.

1  |  0
Top