Нүүрстэйн ордын нөөцийг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 04

Хөвсгөл аймгийн нутагт орших Нүүрстэйн орд газар хайгуул судалгааны ажил явуулсаны үр дүнд уг орд нь 15–25 сая тонны нөөцтэй болохыг тогтоожээ. 2019 он гэхэд тус ордоос 5 сая тонн нүүрс орлборлож гадаад орнуудад экспортлох боломжтой юм байна.Түүнчлэн Нүүрстэйн ордоос олборлосон нүүрсийг Мөрөн–Эрдэнэт чиглэлд шинээр баригдаж буй авто зам болон төмөр замаар тээвэрлэх аж. Байршлын хувьд уг орд нь коксжих нүүрсний Овоотийн ордын ойролцоо байрладаг ба ойролцоогоор 3–4 жилийн дараа гэхэд уг орд газраас нүүрс экспортлож эхлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top