“УБ марафон-2015” гүйлтийн бүртгэл өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 04

“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх бямба гаригт буюу зургаадугаар сарын 6-нд болно. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болох юм.

“Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, нийслэлийн Боловсролын газар зэрэг 10 цаг дээр явагдаж байна. Өнөөдөр бүх зайн гүйлтийн бүртгэл дуусах юм.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын захирамжаар, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн ажиллагаа зургаадугаар сарын 6-нд Улаанбаатар хотод өргөн хүрээнд хоёр дахь удаагаа явагдагдах гэж байна.

Өнгөрсөн жил 17.000 гаруй иргэд оролцсон бол одоогийн байдлаар 12 мянган иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Та энэхүү гүйлтэд оролцохыг хүсвэл өнөөдөр амжиж www.ub-marathon.ub.gov.mn сайтад бүртгүүлээрэй. Мөн харьяа дүүргийн Биеийн тамир, спортын хороод дээр бүртгэлийг авч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top