"Саусгоби Сэндс" компани өчигдөр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Учир нь тус компани манай улсад 35.2 тэрбум татварын өр төлөх ёстой бөгөөд Улсын дээд шүүхээс өнгөрсөн сард тэдний гомдлыг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Тиймээс тус компани Дээд шүүхийг Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэсэн гэж үзэн ийнхүү цэцэд хандсан байна.
Энэ талаар тус компанийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 243 дугаар зүйл ангид иргэний хариуцагч, нэхэмжлэгчгэдгийг орхисон. Дээд шүүх энэ заалтыг хэрэглэж, компанийг гомдол гаргах эрхгүй гэж үзсэн. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн хууль гэж үзэн Цэцэд хандаж байна” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )
gadniixan tatbaraa tolbol taarna