Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

Дөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүхээр болжээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл түүнийг охины амь нас аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Түүнийг гэм буруутай гэж үзвэл тав хүртэлх жилийн ялаар шийтгэх юм.

Харин талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг нь няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгчдэгчээр татжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар эсвэл цаазаар авах ялаар шийтгэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.10.20.66) 2025 оны 03 сарын 13

gemt hereg garah bolsond gol byryytan ni ene vheeriin tsogt gej lalar uuruu. tiimees ene nobshiig tsuuhun jil abbal ter shorond ni hen negen ni tsaash haryylbal sain bn

1  |  0
Top