Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 02

Манай улсад Улаанбурхан өвчний дэгдэлт намжихгүй өндөр хувьтай хэвээр байгаа билээ. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, түүнд оролцохгүй байхыг эрүүл мэндийн газраас анхааруулаад байгаа. Тэгвэл урин дулааны цаг ирж хүүхдүүдийн амралт эхэлж байгаа энэ үед хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хугацаагаагаар хойшлуулах болсныг эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж зөвлөмж гаргажээ. Одоогоох зуслангийн үйл ажиллагааг хэзээнээс эхлүүлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд амьсгалын замын өвчлөл их байгаа энэ үед зуслангууд үйл ажиллагаагаа эхэлмэгцээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөлөө. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 21 зуслан үйл ажиллагаа явуулах хүсэлтээ хүргүүлээд байгаа бөгөөд зуслангийн нэгдүгээр ээлжинд 1500 орчим хүүхэд хамрагдахаар бүртгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top