Шинэ үеийн хүүхдүүд чуулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 31

Хүүхдийн төлөө Үндэсний газраас зохион байгуулж байгаа  “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган  яг одоо Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болж байна.

Чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 хүүхэд оролцож байна. Тэд гурван өдрийн турш танилцаж нөхөрлөн, “Хүүхдэд нээлттэй микрофон” хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэх ажээ.

Чуулганы үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top