“Мунзуй” Г.Нямдорж дөрвөн сарын ял авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

“Мунзуй” Г.Нямдоржийг мөрийтэй тоглосон хэргээр өчигдөр  Дүүргийн эрүүгийн хэргийн  1-р шүүхэд шүүлээ.  Түүнийг Эрүүгийн хуулийн 243.2 буюу мөрийтэй тоглосон хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар шүүхээс түүнд  дөрвөн сарын  баривчилгаа оноосон байна.  

Удаа дараа мөрийтэй тоглосон бол Эрүүгийн хуулийн  243.2-т заасны дагуу шийтгүүлдэг бөгөөд  гэм буруутайг нь шүүх тогтоовол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганаа(122.201.21.190) 2025 оны 03 сарын 13

ИХ хурлын гишүүд мөрийтэй тоглож болдог бусад хүн тоголбол 4 сараар хоригддог энэ шүүхийхэн пиздаанууд хэрэг алгаа

1  |  0
Top