Зам тээврийн ослоос болж дөрвөн хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

   Өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч 3 хүн нас барж 1 хүн гэмтсэн байна. Өөрөөр хэлбэл СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Монтер ХХК-ны хойд замд Х.Соната маркийн автомашины жолооч Д нь "Исузү Тра" маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 32настай Д нарын гурван хүн амь насаа алджээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ усмын төвөөс зүүн тийш 2 км замд Т.Приус маркийн Н жолоочтой авто машин онхолдож  зорчигч 31 настай эрэгтэй Ж нас барсан байна. Жолооч нар хурд хэтрүүлэн явснаас энэ мэт аюулуудыг дагуулдаг. Нэг хүний хариуцлагагүй үйлдэл олон хүний амь насанд хүрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо дүрмийн дагуу, зөв, соёлтой оролцож байхыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top