Манай улсын дөрвөн иргэн Хятад улсад хар тамхины хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 14

Манай улсын дөрвөн иргэн дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-ын Ганц модны боомтоор хууль бусаар мансууруулах бодис байж болзошгүй бодис нэвтрүүлэхийг завджээ. Уг дөрвөн иргэний нэг нь Өвөрмонголд хоригдож байгаа бол нөгөө гурав нь гадуур байцаагдаж байгаа аж. Тэд Хятад руу хар тамхины хольцтой байж болох зүйлийг биедээ нуун нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан бөгөөд манай улсын ГХЯ-наас гадуур шалгагдаж байгаа гурван иргэнээ шилжүүлэн авчрахаар хөөцөлдөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top