Сураггүй алга болсон 62 настай иргэнийг хайж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 14

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн 62 настай иргэн сураггүй алга болсон мэдээлэл ирлээ.Тус сумын Цагаан сайр гэдэг газраас өнгөрөгч 4 дүгээр сарын 17-ны өдөр алга болжээ.

Тус багийн иргэн 62 настай, эрэгтэй П өнгөрөгч 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ гараад, сураггүй алга болоод олдоогүй байжээ.

Түүний ар гэрийнхэн дахин хүсэлт тавьсны дагуу энэ сарын 12-ны өдрөөс аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1, завь, 1 автомашинтайгаар, орон нутгийн 6 иргэн, 2 автомашинтайгаар, нийт 11 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top