Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 16 дугаар байрны айлууд зочид буудлаар хоног төөрүүлээд 20 гаруй хоног болж байна. Тус байрны хажууд 18 давхар орон сууц барих зөвшөөрөл олгосноор "Би Жи Би Жи" компани суурийн нүх ухаж эхлэсэн. Улмаар хажуугийн байрны 16-р байрны суурийг хөндөснөөр тус байр нурж унах аюулд орж нуралт үүсч эхлэсэн билээ. Тиймээс тус байрны оршин суугчдийг яаралтай нүүлгэн шилжүүлж зочид буудлуудад хуваан байрлуулсан юм. Өнөөдрийн байдлаар 16 дугаар байрын хөрсийг хүчитгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд уг ажлыг "Бум Од" компани гүйцэтгэж байгаа аж. Тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангаж, шороо асган индүүдлэг хийгээд дууссан байна. Мөн арматур зангидах ажлыг ч хийгээд байгаа аж. Харин оршин суугчдын ая тухыг алдуулж байгаа албан тушаалтнууд ямар шийтгэл хүртэх нь одоогоор тодорхойгүй байна.
Уг хэргээс үүдэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Нацагдорж ажлаа өгөөд байгаа билээ. Түүнчлэн “Би Жи Би Жи” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Сэтгэгдэл ( 2 )
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.
Хажуугаар нь өнгөрөх бүрт энэ байрны хөшигнүүд нь хаалттай, цонхон дээр байгаа цэцэгнүүд нь хатчихсан. Нээх аймар, эзэнгүй. Яг Чернобылийн дэлбэрэлтийн дараа хаягдсан Припять хот шиг. Ийм олон хүнийг амьдрах орон гэрээс нь салгана гэдэг дээр дооргүй хариуцлагагүй, ажлаа мэддэггүй хүмүүс байгаагийн тод илрэл.