Харь нутгийг чиглэсэн монголчуудынхаа урсгалыг яах вэ. Бид ямар ямаа шигээ олуулаа биш. 30 гаруй жил хүлээж байж гурван саяын босгыг давлаа. Тэгээд ч Монголд хүн хүчний олз гэхээсээ гарз нь илүү байна. Харь газар амьдрал хөөн одож, тэгээд тэндээ он цагийн эрхээр чимээгүйхэн шингэж байгаа олон монголчууд бий.
Хэн байхаасаа үл хамааран эх орны нэг иргэн гэдэг энэ улсдаа үнэ цэнэтэй. Аргатайдаа бус амьдрал хөөн алс газар одож байгаа тэднийг буруутгах арга байхгүй, бас зөвтгөж зөвшөөрөөд байх бүр ч хэцүү. Хүнээ тогтооё гэвэл эдийн засгаа хөгжүүлж, Монголоо улс шиг улс болгох ёстой.
Монгол хүний хөл тавиагүй орон зай энэ бөмбөрцөгт багахан үлдэж байгаа бололтой юм. Албан бус мэдээллээр дэлхийн 140 оронд 250 гаруй мянган монгол иргэн байгаа аж. Харин албан ёсны гэх тоо баримтаар бол 80 гаруй оронд 100 гаруй мянган монголчууд ажиллаж амьдарч байгаа гэх. Аль нь ч байлаа гэсэн асуудлын гол нь тоондоо бус. Нэгэн цагт дэлхийг морин туураар тамгалж явсан монголчуудын хойч үе хүний нутагт бусдын тогоо өнгийж байгаа нь гунигтай явдал.
Харь газар диваажин биш ч, тэнд илүү боломжтой амьдрал, ахиу цалин хөлс байгаа болохоор эх орноо гэх тэмүүлэл, эргээд ирэх хүслээс нь хотолж хэтэлдэг байж таарна. Тэгээд он цагийн эрхээр эх орон нь улам алсарч, хүний хүн болж тэндээ үлдэнэ. Ингэж тэд тэндэх амьдрал, тэр орон газарт чөдөрлөгдөх авай.
Амьдрал юм болохоор ам бүл тэлж, үр хүүхэд төрж, монгол улсын иргэн тэнд бүл нэмж байвч эх орондоо иргэншээгүй иргэн маань “Монгол” гэсэн бүдэгхэн дурсамжтайгаар харь хүн болно.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүд тухайн орныхоо иргэн болох нь түгээмэл байгааг холбогдох байгууллагынхан нотолдог. Аав ээжүүд нь ч ялгаагүй үр хүүхдээ дагаад Монголын харъяаллаас гардаг аж. Ийн бид эх орны иргэнээ “алдсаар” байна. Малынхаа гарзыг тоо толгойгоор нь тооцдог байтлаа иргэнийхээ гарзыг тооцдоггүй, тоодоггүй ийм л төр засагтай улс, бид.
Монголчуудын хувьд хүн гэдэг эрхэм баялаг. Тэр үнэт баялаг болсон иргэнээ хүнийшхээс нь өмнө эргэж эх оронд нь авчрах төрийн бодлого илт үгүйлэгдэж байгаа юм. Хэдэн жилийн өмнө “Зөгийн үүр” хөтөлбөр эхлүүлсэн нь сайшаалтай ч асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ болж чадаагүй. Эргэж эх оронд нь суурьшуулахаас илүүтэй тэдний мэдлэг чадварыг ашиглах талдаа түлхүү анхаарсан хөтөлбөр болсон гэх юм билээ. Тэгээд ч бас мартагдаж эхэллээ.
Хүний үнэ цэнэ гэдэг уг нь ийм биш юм сан. Эх орондоо амьдарсаны нэмэгдэл урамшуулал иргэддээ өгдөг улс орон нэг бус. Монгол ямар ийм мөнгөтэй биш, ингэхээ байг гэхэд хууль эрх зүйн зөв бодлогоор тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй байх боломж бий.
Хууль эрх зүйн талаасаа үгүйлэгдэж байгаа асуудал бол иргэдээ давхар харъяалалтай болгох төрийн зохицуулалт шаардлагатай байгаа юм. Энэ тухай олон жилийн өмнөөс яригдсан, хэвлэл мэдээллээр дахин дахин сөхөгдсөн, “танил” сэдэв гэдгийг уншигчид санаж байгаа байх. Давхар харъяалал уг нь дэлхийн олон оронд мөрдөгдөж байгаа, сайн муу тал нь шигшигдсэн, бэлээхэн идэж болох “халуун будаа”. Гэтэл манай улс иргэний давхар харъяаллын талаарх хууль эрх зүйн орчинг санаачилж шийдвэрлэхээсээ илүүтэйгээр үгүйсгэж, хойш тавьсаар ирсэн байх юм. Үүний үр дагавар нь эх орны олон иргэдээ гадаадын харъяат болгож, гэм зэмгүй “хөөсөн” явдал.
Давхар иргэншлээ байг гэхэд гадаадын харъяат болсон монголчууддаа эх орондоо ирэх 5.10 жилийн олон удаа орж гарах виз олгож, үнийг хөнгөлөх наад захын боломж бас бий. Дэлхийн олон улс гадаадад байгаа үндэстэн нэгтнүүддээ ийм боломж олгодог гэх юм билээ. Эрж хайвал энэ мэтээр асуудлыг зөөлрүүлэх, хөнгөлөх арга зам үй түм баймаар санагдах юм.
Хүн шиг амьдрах хүсэл өвөрлөн харийг зорьж байгаа иргэдийнхээ араас сүү өргөдөггүй юмаа гэхэд хадаг барьж угтах ухааныг Монголын төрийн ой санамжид суулгамаар байна.
Сэтгэгдэл ( 11 )
Гэхдээ л Монголчуудын энэ гадагшаа чиглэсэн урсгалыг хумиж эх орондоо сайхан амьдрах боломжийг нь олгомоор байна. Төр засагт ийм лаларууд байгаа цагт Монголдоо сайхан амьдрана гэдэг хэцшш байх л даа
Unuugiin nukhtsul baidald argagui gardag uzegdel. Gadnii irgenshiltei murtuu Mongol nertei, Mongol kheltei Mongol khuniig Mongoldoo baikhad ni khen ch gadnii passporttai gej medekhgui, kharin esregeer Mongoliin irgen bolovch gadaad nertei, kheltei, turkhtei khumuusiig gaduurkhakh khandlaga ajiglagddag. Tegeed ch gadnii uls ornuud duriin khund irgenshil ogood baidaggui, ogvol avch l baig, durtai tsagtaa butsaagaad ogchij bolno, ter ni tendee viz miz gekhgui khugatsaanii khyazgaarlaltgui amidrakh erkh bolokhoos bish Mongol khun mongolooroo l uldene.
Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.
manai tord baigaa gaixluud ugaa bodoj cuudag um oorcdiigoo bodood baixaar oodloxgui shuu bucdiigaa bodbol burzaina shuu
Манай Монгол улсад Нийнмийн даатгал, Татвар гээд янз бүрийн дарамт ихтэйгээс гадна хүний хөдөлмөрийг хэзээ ч зөв үнэлдэггүй, хахуульд дээд зэргээр идэгдэж ялзарсан, хүнээ дэмжсэн бодлого байхгүй, эрүүл мэнд боловсролын салбар нь унасан, оюуны бүтээлийн хамгаалалт байхгүй, оюуний бүтээлээсээ ямарч хувь хүртэх эрхгүй, хаа л явна баар караоке, УБ хотын хэт төвлөрөлтөөс үүдсэн агаарын бохирдол, гудамжаар дүүрэн шээс нус цэр хог, УИХ нь хэдэн толгой ярихаас өөр зүйл хийж чадахаа байсан тэгээд тэр толгойгоо аятайхан шийдээд авч явах чадваргүй ийм улсад амьдрах сонирхол бага байхад гайхах юм алга.
Zuv shvv hvnii gazar shal ugaah gej mongolchuud zvtgej bna amdarliin tuluu! Mongold turiin alban haagch baisnaas hvnii gazar tseverlegch hiigeed hed dahin undur tsalin avdag yum chine argagvi. Ene turiin baij baij baigaag ee chaavaas daa.
Америкт төрж өссөн хятадууд эх газартаа эргэн ирж байгаа ш дээ. Тэгэхээр төрөлх улс орон нь хөгжиж, айван тайван амьдрах боломж бүрдээд ирвэл харьд гарсан монголчууд ирэх байх л даа. Гэхдээ тийм цаг болтол өдий байна
Ийм Улс оронд тэтгэврийн хегшчуудээс еер хэн амьдрах гэж бодох вэдээ