Г.Алтан ирээгүйгээс Лениний музейн шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 14

 Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейн барилга, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал өчигдөр  15 цагт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр болох байсанч гуравдагч этгээдээр оролцох Г.Алтан ирсэнгүй. Тиймээс шүүх хурал энэ сарын 27-нийг хүртэл хойшилсон юм.  Г.Алтангаас 1 сая долларын зээлийг Монгол Ардын нам авахдаа тус музейн барилга, газрыг барьцаанд тавьсан бөгөөд иргэн Г.Алтан МАН зээл эргэж төлөөгүй байгаа учраас Тусгаар тогтнолын ордныг музейн барилгын оронд сольж авахыг хүссэн хүсэлтээ гаргасны дагуу шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top