Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг яах аргагүй талх байдаг. Тэр дундаа Атар Өргөө ХК-ны Атар талхыг ард иргэд түлхүү авч хэрэглэдэг гэхэд болно. Харин тус компанийн талхнаас мод гарч ирсэн талаар нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлжээ. "Атар Өргөө ХК-ны АТАР талхнаас гарч ирэв. Хүмүүст нь хэлээд байдаг л асуудал шиг хандаж байна. Цааш нь тараагаарай АТАР талх аюултай болжээ" гэсэн байна. Ганцхан Атар талхнаас энэ удаад ингэж мод гарч ирж байгаа хэрэг биш юм. Өмнө нь бас талхнаас чулуу, төмөр гэх мэт зүйлүүд гарсан тохиолдлууд байдаг. Манай улсад хүнсний аюулгүй байдал гэж зүйл үнэхээр алга. Талхан дотроос янз бүрийн зүйл гарч ирж байгааг хог шороотойгоо холиод талхаа хийгээд байдаг юм байна гэж ойлгохоор. Аль эсвэл талхны орц найрлаганд чулуу, сонин, мод гэх мэт зүйлүүд ордог болсон юм болов уу?

Сэтгэгдэл ( 4 )
Za surrtei shuu de yu garsanch yaadag yum yaamar nohoin soyo garsan. Bish de