Дөрвөн настай охиноо хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурлын тов гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 13

Дөрвөн настай бяцхан охиноо зодож хэрцгийгээр амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг энэ сарын 21-нд шүүх хурлын тов гарсан байна. Хохирогч насанд хүрээгүй шалтгаанаар хурал хаалттай болохоор болсон бөгөөд шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох юм.

Дүүргийн эрүүгийн хэргийн II прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс шүүгдэгчээр татжээ. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан  байна. Харин талийгаач охины хойд ээж 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татжээ. Тодруулбал, түүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Мөн түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэх гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Нэг их танил талтай мундаг хүн гээ биз дээ Муу алуурчинг цаазлах хэрэгтэй Шалиглах дуртай заваан хүн хог Төрийн байгууллагад ийм юмнууд л шургалаад байгаад харамсдаг Өшөө олон байгаа Хууль нь яаж үйлчилэхийг харъя

1  |  0
abir(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

ter amid ybaad yax um amigui bolgobol taarna

1  |  0
chimgee(202.131.233.122) 2025 оны 03 сарын 13

tsaazaar aw

1  |  0
Top