Ялалтын баярын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 13

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн өчигдөр өглөө эх орондоо ирлээ.Тэд өчигдөр ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор ирсэн юм.

Тэд 45 хоногийн хугацаанд жагсаалын бэлтгэлээ гүйцэтгэсэн бөгөөд ЗХЖШ-ын БСУТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр,  ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын ахалсан багийнхан бэлтгэлийг хангахаар  удирдан ажилласан юм.  Цэргийн сүр хүч, цог золбоог гайхуулаад ирсэн эдгээр залуусыг  нийслэл хүрэх замд нь Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийнхан болон Дархан-Уул аймгийн хүчний байгууллагын удирдлагууд тосон авч хүндэтгэлт үзүүлсэн юм. Тэдэнд өнөөдөр ЗХЖШ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top