Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар жинхэнэ монгол эрчүүдийг бэлтгэхээр сэтгэл шулууджээ. Тэрээр саяхан төрсөн нутаг Хэнтий аймагтаа өсвөрийн 1490 бөхийн “Тэмүүжин” нэртэй барилдаан зохион байгуулсан байна. Хөвгүүдийг бөхөөр хичээллүүлснээр тэсвэр хатуужилтай, төлөв төвшин, төв эрхэмсэг монгол эрс болон өсч хүмүүжнэ гэж тэрээр үзсэн тул ийнхүү Монголд анх удаа хамгийн олон буюу 1490 өсвөрийн бөхийн барилдааныг санаачилсан байна.
Анх 1024 өсвөрийн бөх барилдуулахаар зар түгээсэн байна. Гэтэл Хэнтий аймгийн бүх сумдаас 5-19 насны хөвгүүд зодог, шуудгаа бүслэн Чингис хотод ирж Хан Хэнтийгээс төрөн гарсан даншгийн алдарт найман аварга болон өнөө цагийн их аваргын зодоглож байсан зүлэг ногоон дэвжээнээ хүч бяраа сорихоор бүртгүүлснээр өсвөрийн бөхчүүдийн тоо 1490-д хүржээ. Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатарын санаачилсан энэхүү өсвөрийн бөхийн барилдаан монгол бөхийн түүхэнд нэгэн дээд амжилт тогтоон, бөхийн соёлд шинэ хуудас нээлээ гэж олон хүн ам сайтай байна.
Орчин үеийн монгол залуус солонгос хэв маягт автаж шилэн трико өмсч, үс, хумсаа будуулах зэргээр хэт эмэгтэйлэг болж байгаа өнөө үед ёс заншил, нүнжиг жудагтай, түвшин сайхан монгол эрсийг төлөвшүүлэх гэж зорьсон М.Хүдэрбаатар тэргүүний санал санаачилга олны талархлыг хүлээж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
ectoi zob mongoll boxiig bagaac bolobcroliinn cictemd oruulbal mash cain uilc bolno mongoll boxoor barilddag xun yamarch boxiin bolon tulaanii urlagiig dabj chadna