Өчигдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн "Шарын гол" ХК-ийн Үйлдвэрийн талбайд барилгын дөрвөн давхраас хоёр хүн унасан хэрэг гарчээ. Унасан хоёр хүний нэг нь битонд дарагдаж газар дээрээ амьсгал хураасан бол нэгнийх нь бие хүнд гэмтэж, одоогоор Шарын гол сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Дархан-Уул амйгийн Онцгой байдлын газрын албан хаагчдыг хэрэг гарсан газарт очиход “Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын дөрвөн давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилчин хоёр залуу унасан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )