Өнөөдөр шарагчин үхэр өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 13
Хаврын адаг цагаан луу сар
Билгийн тооллын 25, Шувуун хушуут одтой, шарагчин үхэр өдөр(Аргын тооллын 5 сарын 13, Буд гараг) Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: тохиромжгүй

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top