Галын улмаас гурван хүүхэд амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 11

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод энэ сарынэ 8-ны өдөр иргэн А-гийн 8*12 харьцаатай байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан байна.

Гал түймрийн дуудлагыг 8-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажилласажээ. Галын улмаас Б /2 настай, эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ нар амиа алджээ.

 Иймд Онцгой байдлын газраас бага насны хүүхдээ харж хандах хүнгүй орхихгүй байх, гэрт нь цоожлохгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top