Хуурамч штампны дардастай паспортаар хил нэвтрэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 11

Буянт-Ухаа боомтоор 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчигч манай улсын иргэн С /эмэгтэй/  өөрийн хүчин төгөлдөр паспортаар улсын хил нэвтэрчээ.

Гэвч тэрээр  хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэхийг завдан, баригдаж, 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаагдан Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн тухай тус газрын хэвлэл мэдээлийн ажилтан Т.Сэлэнгэ хэллээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top