Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 11

09:00 цагт “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр болно. 2 дугаар шатанд шалгарсан 9 ангийн цэргийн жагсаалын ажиллагааг дүгнэнэ.

 09.00-17.00 цагийн хооронд "Бишрэлт" зочид буудалд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, цаашид хийх үйл ажиллагаа, авах арга хэмжээ" уулзалт семинар болно.

 10:00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Төрийн бус өмчийн дунд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, Хүчилтөрөгч, Азот, Ацетилин,Аргон, Нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэл,худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн тухай нээлттэй хэлэлцэх болно.

10:00 цагт БСШУЯ-ны 401 тоотод БСШУЯ-аас зохион байгуулах "Монголын инновацийн долоо хоног" арга хэмжээний тухай олон нийтэд мэдээлнэ. Хэвлэлийн хурлын үеэр Монголын шинжлэх ухааны салбарт гарсан дэвшлүүд, Монгол эрдэмтдийн гаргасан шинэ, шилдэг санаа, шинэ технолгиудын талаар танилцуулна. Арга хэмжээнд БСШУ-ны сайд болон төрийн өмчийн дээд сургуулийн удирдлагууд, хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл оролцоно.

11:00 цагт МУСТА жүжигчин Г.Ундармаа сэтгүүлчидтэй уулзаж өөрийн зохион байгуулж буй эмнэлгүүдийн хүлээн авах танхимыг тохижуулах ажлын явц болон уран бүтээлийн ажлынхаа талаар чөлөөт ярилцлага хийнэ.  

11:00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгт туслах аяныг албан ёсны нээлт болно. Уг хуралд Налайх дүүргийн ЗДТГ-ын төлөөлөгчид болон “Баавгай” Батцэцэг, түүний дасгалжуулагч Д.Мөнхбаяр нар оролцох юм.

12:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд “Эрүүл мэндэд ээлтэй үдийн цай” уулзалт болно.  

13:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд “Монголын нийгэм дэх чөлөөт хүсэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын тухай хэвлэлийн хурал хийнэ. Тус хэвлэлийн хуралд Германы нэрт философич Willhelim Vossenkuhl (Ph.D), Stephan Sellmaier (Ph.D), Литвийн парламентийн гишүүн, Философич Vareikis Egidijus (Ph.D) болон олон улсын нэр хүндтэй философичид, “Brain and Mind” судлалын төвийн захирал С.Молор-Эндэнэ (Ph.D) болон ШУТИС-ийн доктор, профессор багш нар оролцоно.

 Энэ сарын 11-15-ны хооронд Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбоо Олон улсын хоршооллын холбооны Ази-Номхон далайн бүсийн байгууллагатай хамтран "Хоршооллын хөгжилд эмэгтэйчүүдийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь" сэдэвтэй сургалтыг Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбооны сургалтын танхимд зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top