БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл жил бүрийн өдийд эхэлсэн байдаг. Гэвч энэ жилийн бүртгэл одоо болтол эхлээгүй байгаа. Энэ жилийн хувьд БНСУ болон Монгол Улсын Хөдөлмөрийн яам хооронд байгуулах Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх санамж бичгийг сунгах хүртэл түр хугацаагаар хойшилсон байгаа аж. Харин энэ сарын сүүлээр Солонгос явах хүсэлтэй иргэдээс авах хэлний шалгалтад бүртгэж эхэлнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )