Улаанбурханы вакциныг хийх ажил 10 хоног үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 09

Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Цаашид өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж, 6 сартайгаас 5 насны бүх хүүхдийг хамруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗЭЛМЭ(203.194.118.42) 2025 оны 03 сарын 13

ӨМНӨ НЬ НАСАНДАА ХАМРАГДСАН ХҮҮХДИЙГ ДАХИН ХИЙЛГЭМЭЭРГҮЙ БАЙНА,ВАКЦИН ГЭДЭГ БАС Л ХОР НӨЛӨӨТЭЙ ШҮҮ ДЭЭ

1  |  0
Top