Балбын Вант Улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаар олон мянган хүний амь нас эрсдэж, эд материал хийгээд их хэмжээний хохиролд өртөөд байгаа. Тус улсад туслах аян дэлхий нийтээр өрнөж байгаа юм. Тэгвэл манай улсын Засгийн газар туслах аянд нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас үзүүлэх тусламжийн хүрээнд шарх эдгээх, шархны төлжилтийг түргэсгэх, зориулалтын панкибсин, хоромхон зэрэг үндэсний үйлдэврийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдэж Балба улсруу илгээхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Зүйтэй. Баялаг бүтээгчдийн маань хийсэн зүйл, хэрэгцээтэй газраа хүрч, хүнд тус болж байвал боллоо.