"Тэнгэр трейд"-ээс нэгэн иргэн даршилсан сармис худалдан авсан байна. Харин худалдан авсныхаа дараа гэртээ хариад харахад сармисны ёроолд үхсэн ялаа хөвж байж. Энэ талаар тухайн иргэн импортоор оруулж ирдэг компанитай нь холбогдсон бөгөөд "Тэнгэр трейд" -ийн марктенгийн албанаас болон хуулийн зөвлөх нар нь худалдан авагч иргэнтэй уулзаж 50 мянган төгрөгөөр амыг нь таглахыг хүссэн байна. Харин тухайн иргэн саналыг хүлээж аваагүйд ам таглах мөнгөө 100 мянган төгрөг болгон өгөх саналыг тавьжээ. Энэ нь иргэдийн эрүүл мэндийг хохироосны төлөө 100 мянган төгрөгөөр амыг нь таглаж цаашид энэ бүтээгдэхүүнээ худалдсаар байна гэсэн үг юм. Түүнчлэн тус байгууллагад эрсдэлд зориулсан санхүүжилт байдаг гэнэ. Энэ нь ийм мэт хэрэг гардаг, гарсан хэргийг ингэж дардаг хэмээн шууд хэлж байгаатай адил зүйл юм. Ямартаа ч иргэн та "Тэнгэр трейд"-ээс бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхааралтай байж энэ мэт эрсдэлд унаж цаг, зав, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Ямар заваан юм бэ. Мөнгө яадаг юм хүний эрүүл мэнд чухал ш дээ