Германаас бусад Европын орнуудад өнөөдөр /V.8/ дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн ялалтын баярыг тэмдэглэнэ. Их Британийн ерөнхий сайд агсан Уинстон Черчилль дайн дууссаныг зарласан цаг хугацаанд иргэд хоёр минут дуугаа хурааж амь үрэгдсэн цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх аж. Их Британид өнөө орой Букингемийн ордон болон вант улс даяарх 200 гаруй гэрэлт цамхагуудыг гэрэлтүүлнэ. Түүнчлэн Их Британийн армийн ахмад дайчид цэргүүдийн хамт Лондон хотын төвөөр парад алхах аж.
Францад ялалтын баярын энэ өдрийг үндэсний амралт болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ерөнхийлөгч Франсуа Олланд дайнд амь үрэгдсэн цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлнэ. Нидерланд улсын хувьд өчигдөр /V.7/ нацистуудаас чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮