Энэ сарын 18-наас наймдугаар сарын 25 хүртэл Улаанбаатар дулааны сүлжээ компани дулааны шугам сүлжээний засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Тиймээс 17 байршилд хэсэгчлэн хувааж засвар хийх юм байна. Тодруулбал, Баянгол зочид буудлаас хойшоо Драмын театр, Төв шуудан, Цэцэг төв, Улсын их дэлгүүр, баруун 4-н зам зэрэг хэсэгт хувааж засварын ажлыг хийхээр болжээ. Энэ хугацаанд хотын төв, гурав, дөрөвдүгээр хороолол, Баянзүрх дүүрэг буюу дээрх газруудтай ойролцоо орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний ус тасрах юм. Харин гуравдугаар цахилгаан станцын зүүн хэсэг, ХУД-ийн Туул гол,Зайсан орчим Цэлмэг хотхон, Олимп хороолол, Баянмонгол, Ихмонгол хороолол, Дүнжингарав хороолол, Нарантуул захын зүүн тал, 16-р хороолол, 13-р хорооллын урд хэсэгт тавдугаар сарын 18-28, тавдугаар сарын 19-нөөс зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл урсгал засварын ажлыг хэсэгчлэн хийх юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
тодорхой хуваарь.хэднээс хэдний хооронд аль хэсэгт тасрахыг тодруулж бичээрэй.
Mongold sain amarch bgaad irey geed yvahaar l haluun us tasraad hetsuu bdag Odoo bur heregleenii us bas tasarhnee. Yay daa baiz. Yvahaa bolichihdog ym biluu