Улаанбурхан өвчний дэгдэж эхэлснээс хойш улсын хэмжээнд халууралт, тууралттай хам шинжийн 2495 тохиолдол бүртгэгдсэнээс 341 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.
Мөн улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байна. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн санааг зовоож байгаа энэ өвчний тархалт буурахгүй байгаа талаар бид мэдээ хүлээн авсаар байна. Энэ талаар ХӨСҮТ-ын ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нямхүүгээс тодрууллаа
- Улаан бурхан өвчний дэгдэлтийн үед иргэд ганц ХӨСҮТ-д хандаж ирдэг. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар байдал ямар вэ?
- Улаан бурхан өвчин дэгдээд хоёр сар боллоо. Дөрвөн том давалгаа явж байна. Тодруулбал, нэг ихсээд, жоохон багасаад дахиж ихсээд буцаад буурч байх жишээтэй. Өвдсөн хүүхдүүдийн ихэнхи нь улаан бурханы вакцин хийх насанд хүрээгүй байгаа. Вакциныг 9 сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийдэг. Гэтэл өвдсөн хүүхдүүдийн ихэнхи нь вакцины насанд хүрээгүй 5-6 сартай байна. Бид энэ нөхцөлд вакцины насыг 9 сар хүргэлгүйгээр угтуулж 5 хүртэлх насны 3700 хүүхдийг вакцинжуулах төлөвлөөд байна.
Улсын хэмжээнд 5-р сарын 15-25-ны хооронд нэгдсэн байдлаар Улаан Бурханы вакцинжуулалт хийнэ. Өнгөрсөн хугацаанд энэ өвчнөөр өвдөөд, эмчлэгдээд эдгэсэн хүүхдүүд дархлаатай болсон байгаа. Биндий тооцоогоор зургаадугаар сарын сүүлчээр гэхэд энэ том дэгдэлтийг дарж авна.
- Хэвтэж эмчлүүлэх ор, болоод эм бэлдмэлийн хүрэлцээ ямар байгаа вэ?
- Маш их ачаалалтай байна. Манай эмнэлэг 530 ортой гэтэл 730 гараад бараг 200 ор нэмж дэлгээд ажиллаж байна. Ихэхни өвчтнүүд маань улаан бурхан гэсэн оноштой ирж байна.
- Өвчний дэгдэлт ийм өндөр байгаа нөхцөлд салбарын яамны зүгээс ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
- Эрүүл мэндийн яам, Засгийн газар 500 сая төгрөг баталж өгсөн. Үүний 200 сая төгрөгийг ХӨСҮТ эм, оношлуур мөн эмнэлгийн бүтээгдэхүүн авч байна. Гэхдээ энэ нь дан ганц ХӨСҮТ-д хэрэглэгдэхгүй. Аймаг сум хөдөө орон нутгуудаар тараагдана.
- Эмийн төсөв танагдсан нь та бүхний ажилд хүндрэл учруулж байна уу?
- Эмийн төсөв улсын хэмжээнд 24 хувиар танагдсан явдал бидэн их хүнд туссан. Тэр 24 хувь дотор манай эмийн хэрэглээ 1 тэрбум 200 сая төгрөгөөр танагдсан байгаа. Энэ бол маш их ачаа. Гэтэл энэ дэгдэлтийн хүнд үед бид сард хэрэглэх эм, тариагаа долоо хоногт, улиралд хэрэглэхийгээ нэг сардаа л дуусч байна.
- Хэрэв нэмэлт байдлаар эм, тариаг шийдэхгүй бол эмчилгээ доголдоно гэж ойлгож болох уу?
- Тэгэхээр төсвийн тодотголоор энэ эм тариагаа нөхөж авахгүй бол энэ жил эм тариа хүрэлцээ маш хүнд байх болно. Үүнийг салбарын яам, Засгийн газар маш сайн ойлгож дэмжиж байгаа. Энэ богино хугацаанд зарцуулагдсан 1 тэрбум 200 сая төгрөгийн эм тариаг ХӨСҮТ-д нөхөж олгож өгөх байх л гэж хүлээж байна даа. Хэрэв ингээд эм тариа ирчих юм бол энэ жилийн үйл ажиллагаа ямар нэг хүндрэл доголдолгүй хэвэндээ явуулна.
- Хэдэн сар хүртэл одоогийн нөөц эм тариагаараа ажиллаж чадах вэ?
-Долоон сараас өмнө энэ эмний мөнгө төсвийн тодотголоор ороод ирнэ гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ene salbariig avrahgui bol udahgui taniig uvduhud avrah hungui bolno shuu
ediin zasgiin bodlogoor mgliin hun amiig l barij bna shudee ymarch hun oilgohoor.ter tanalt gd bgaag turiin undur alban tusaal erhelj bgaa garuudad hiiwel dr ydarsan ard tumen urd hormoigoo hoid hormoigoro l nohoj yawna.hogiin garuud uursduu bolhoor gadagshaa emchilgend yawxhdag bolhor medehgui tenegdej bna.ene ulsad eruul enh amodran gej bhgui boltson yum bna ldaa heden erguu humuuses bolj
Хогны уутанл 7 оон тэрбум зориулж худлаа идэж байхаар эрүүл мэнд эмнэлэгт зориулаачээ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮