ШУА-ын удирдлагын аминчхан бодол Монголын нэр хүндийг унагаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны VIII сард Ираны нийслэл Тегеран хотноо болсон Эвсэлд Үл Нэгдэх Орнуудын хуралд оролцсоныхоо дараа Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийснээр Монгол-Ираны харилцаанд шинэ үеийг эхлүүлсэн. Энэхүү айлчлалаар Монгол-Иран улсын төрийн тэргүүний хэмжээнд олон асуудлаар харилцан тохиролцоонд хүрсэний нэг чухал асуудал ньтүүх соёлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичиг зурагдсан. Түүний дагуу 2013 оны XII сард Монгол ШУА, Ираны Улсын Олон Улсын Судалгаа, Боловсролын төвийн хооронд гэрээ байгуулж, XIII-XIV зууны Ази дахь соёл иргэншил, түүхийг сэргээх эрдэм шинжилгээний хамтарсан хороог байгуулан Монгол талын удирдагчаар ШУА-ын дэд ерөнхийлөгч академич Т.Дорж томилогдсон байдаг. 

Иран-Монголын түүх соёлыг хамтран судлах ажлын хэсгийнхний чухал ажил байхгэж олон хүн харж байсан ч талаар болох шинжтэй байна. Учир нь Монголын талын бүрэлдэхүүн 2014 оны Хсард Иранд айлчлахаар тохирч, шаардлагатай төсөв зардлыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраасавчээ.

Гэвчтөлөвлөсний дагуу ажил явагдах эсэх нь тодорхойгүй болж эхэлсэн. Монголын ШУА Ирандочих товоо удаа дараа өөрчилж, Ираны талаас зарим ойлгомжгүй зардал хүсэх зэрэг бүдүүлэг алдаа гаргажээ.Ираны талаас ч дургүйцлээ илэрхийлэх болсон байна. Тодруулбал,ШУА-ын удирдлага Ерөнхийлөгчийн Тамгын Газраас өгсөн тус ажилд шаардлагатай зардал болох 68 сая төгрөгийг батлуулж авсан ч одоо хүртэл таг чиг юу ч хийгээгүй байсаарбайна. Энэ мэт манай талын урагшгүй байдлаас болж энэхүү ажил өнөөдрийг хүртэл сунжрахад хүрчээ.

Ойрхи Дорнодод нөлөө бүхий байр суурьтай, цаашид Монгол улстай улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой Иран улстай Монгол орон харилцаж өөрсдийн түүх, соёлын өвийг судалж амжих Монголчууд бидэнд л ашигтай баймаар. Иймд Ерөнхийлөгчийн санаачлага, зүтгэл хийгээд Монгол улсын нэр хүнд, хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын өрнөл ШУА-ын удирдлагын явцуу эрх ашиг, дур зоргоороо байдлаас болж нурахад хүрээд байгааг холбогдох байгууллага нь анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээ авна хэмээн найдаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAS(103.229.120.31) 2025 оны 03 сарын 13

MAS odoogiin udirdlaga bol sulraliin deed bolson gazar. Enhtuvshin guai tsus harvasan, halbaga bariad amandaa ch hiij chadahgui hun baigaa. Dorj bol ugaasaa l goojuur sht. Endees ali oligtoi oodtei ni am hamraa daraad zugtaaj baigaa. Gants neg gaigui ider nasnii humuus baigaa shte, tedendee ajil hiih bolomj olgooch ee

1  |  0
Нараа(103.229.121.202) 2025 оны 03 сарын 13

Энэ илт ташаа мэдээ байна Ерөнхийлөгчийн Тамгын газраас мөнгийг нь одоо болтол шийдээгүй байгаа бөгөөд ЕТГ аас удаа дараа хугацааг хойшлуулаад байгаа билээ

1  |  0
erdemt(202.5.196.170) 2025 оны 03 сарын 13

taarsan taar shuudainuud boldoo

1  |  0
болд(182.160.4.113) 2025 оны 03 сарын 13

Манай ШУА гэж ийм л урагшгүй гарууд

1  |  0
эрдэмтэн(24.133.205.107) 2025 оны 03 сарын 13

Ийм урагшгүй л гарууд даа. Академийг татан буулгавал таарна. бөөн идээчин уугаачингууд

1  |  0
Top