Өчигдөр 11 цагийн орчим Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худаг явах замд зам тээврийн осол гарч хүний амь эрсэдсэн байна. Тус өдрийн 11:21 цагт дуудлагас авсан Нийслэлийн аврах ангийн зургаан албан хаагч, хоёр автомашинтай бүлэг очиход БУА 81-86 улсын дугаартай Майти загварын автомашин замын хажуу руу онхолдсон байжээ. Ослын улмаас иргэн Г /43 настай, эрэгтэй/, Д /50 настай, эрэгтэй/, М /3 настай, эмэгтэй/, Б /59 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг ГССҮТ-ийн хүлээн авахад аврагч нар хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь тус автомашинаар зорчиж явсан иргэн Ж /76 нас, эмэгтэй/ газар дээрээ нас барсан байна. Харин автомашины жолооч Б нь хөнгөн гэмтжээ.

Сэтгэгдэл ( 0 )