Зэрлэг шатааж байгаад гал алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Дорнод аймгийн Булган сумын Хайчин гэх газар гал түймэр гарсан дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт 12 цагийн орчимд иржээ. Тус сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Цагаан эрэг” ХХК-ийнхан тариалангийн талбайнхаа зэрлэгийг шатааж байгаад гал алдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ талаар бид аймгийн Онцгой байдлын албанаас лавлахад “Цагаан эрэг” ХХК-ийн тариалангийн талбайгаас гал алдсан гэдгийг баталлаа. Түймэр одоо хэр унтраагүй байна. Аймгийн ОБХ-ийн 12 албан хаагч галын голомтон дээр ажиллаж байна. Одоогоор түймрийн хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй гэж орон нутгийн хэвлэл мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top