Эхийн сүү орлуулагчийг сурталчилахыг хуулиар хориглодог

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортолдог есөн аж ахуйн нэгж байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд импортолж буй бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа аж. Үүнээс гадна хувь хүний ачаа тээшээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хууль бусаар импортлогдох зөрчил гарсаар байна. Дэлхий нийтэд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг зөвлөж, дэмждэг бөгөөд зайлшгүй тохиолдолд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвшөөрдөг.

 Энэ төрлийн бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай нөхцөлд 0-1 нас хүртэлх хүүхэд, ялангуяа 0-6 сартай нярайд эхийн сүүг орлуулж хэрэглэдэг тул хяналт зайлшгүй шаардлагатай. Сургалт зохион байгуулснаар импортлогчдын хууль эрх зүйн мэдлэгийг бататгаж, хууль бусаар импортлогдсон, баталгаагүй бүтээгдэхүүн нярай хүүхдэд хүрэхээс урьдчилан сэргийлж байгаа юм.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, бэлэглэх, хаяг шошгололтонд хүүхдийн зураг оруулах, хүүхдийг өсөлтийг дэмжинэ гэсэн утгатай үг хэллэгийг оруулах зэргийг хуулиар хориглодог бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой бүх мэдээлэл эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн байх шаардлагатай аж. 

МХЕГ-аас эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнимпортлогч аж ахуйн нэгжүүдэд "Импортын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах нь" сэдвээр сургалт явууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top