Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугаарын хязгаарлалттайгаар зорчуулж байгаа билээ. 8-20 цаг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилж байгааг зуны улиралд өөрчилж, сунгах талаар яригдаж байсан билээ. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, дугаарын хязгаарлалтын цаг өөрчлөгдөхгүй гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, цаг урагшилж, зуны цагийн хуваарьт шилжсэн ч гэсэн автомашины дугаарын хязгаарлалт 8-20 цаг хүртэл хэвээр байх ажээ. Харин зуны улиралд дугаарын хязгаарлалтын хамрах хүрээг өөрчлөх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
Good news