Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт есөн настай охиныг хичээлээ тараад явж байхад нь боов чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Улмаар дэлгүүрийн камерын бичлэгт охиныг хөтлөн явж байгаа дүрс бичигдэн үлдсэн 20 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байв. Тэгвэл албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид 24 цаг шуурхай ажиллан илрүүлж, цагдан хориод байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух Ж гэгч байсан бөгөөд 1994 онд төрсөн 21 настай залуу байжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮