Тэсрэх бодис дэлбэрснээс болж 27-той залуу амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Дэхт хэмээх  газар тэсрэх бодис дэлбэрч, 27 настай залуу амиа алджээ. Өнгөрсөн долоо хоногт гарсан энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. Хэргийн газар дээр аймгийн ОБГ, Зэвсэгт хүчний мэргэжлийн ангиудтай хамтран цэвэрлэгээ хийж, шинжилгээ хийсэн байна. Талийгаач хаягдал төмөр түүхээр гэрээсээ гараад буцаж ирээгүй тул ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэн байна. Хохирогч хогийн цэгт байлдааны тэсэрч дэлбэрэх хэрэгсэл олж, тэр нь дэлбэрснээс ийм харамсалтай хэрэг болжээ. Дорнод аймагт Халх голын дайнаас хойш зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байснаас хээр хөдөө газарт байлдааны галт зэвсэг, тэсрэх бодисын үлдэгдэл цөөнгүй байдаг юм.  Тиймээс газарт булсан болон хогийн цэгээс олсон металл эдийг хамаагүй оролдохгүй байхыг цагдаагийн газраас иргэдэд анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top