Өвөрмонголчууд Хятадын Засгийн газрын бодлогоос газар нутгаа хамгаалахаар тэмцсээр ирсэн. Өнгөрсөн бямба гарагт буюу 4-р сарын 4-ний өдөр Өвөрмонголын Найман хошууны Дайчин тал гэдэг тосгоны иргэд эсэргүүцлийн жагсаал хийсэн нь харамсалтайгаар өндөрлөсөн талаар Washintonpost мэдээллээ. Тэд Найман хошуунд барьсан химийн боловсруулах үйлдвэрийн хортой хаягдлыг орон нутагт нь хаяж байгааг эсэргүүцсэн байна. Энэ жагсаалд 1000 гаруй хүн оролцжээ. Харин Хятадын Засгийн газраас энэ жагсаалыг тараахын тулд ойрын хот, тосгодоос нийт 2000 гаруй цагдааг цуглуулан бослогыг дарсан байна. Тэд 50 хүнийг баривчилсан бөгөөд нэг хүн амиа алдсан тухай SMHRIC буюу Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс мэдээллээ.
“Цагдаа нар ризенин буугаар хаа сайгүй буудаж, өндөр даралттай усаар шүршиж, нулимс асгаруулагч хий цацаж байсан. 100 гаруй хүн шархдаж, 50 хүн баривчлагдсан. Дайчин талын газрын хөрс, агаар химийн хорт бодисоос болж маш их бохирдож байна. Иргэд өвчилж, жирэмсэн эхчүүдийн үр зулбалтт эрс өссөн. Манай мал, тариа ч ялгаагүй химийн бодист хордсон. Олон тосгоны иргэд худгийн усыг ундандаа хэрэглэхгүй байгаа. Учир нт газар доорх ус ч бас хордсон” гэж Дайчин талын оршин суугч Гээгээ SMHRIC-д утсаар ярьжээ. Гэсэн ч одоогийн байдлаар тус мужид утасны холбоо таслаад байгаа бөгөөд зарим иргэд нууцаар интернэт ашиглан гадаад ертөнцтэй холбогдож байгаа аж. Мөн эсэргүүцэгчдийг дахин цугларч жагсаал хийж магадгүй хэмээн хатуу хянаж байгаа гэлээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон бас нэгэн иргэн Мөнхөө “Засгийн газар бидний жагсаалын тухай мэдсэн. Гэхдээ хошууны захиргаа “тэмцсэн хүн болгоныг баривчил” гэсэн хэлсэн хэмээн веб чатаар бичжээ.
Өнгөрсөн 3-р сарын 20-ны өдөр эсэргүүцэгчид Дайчин тал дахь химийн үйлдвэрийг ажилчдыг үйлдвэр рүү орохыг хориглож, замыг нь хаасан байна. Гэсэн хэдий ч эрх баригч нар ажилчдыг үйлдвэр рүү оруулахыг шаардсан мэдэгдэл удаа дараа хийсэн юм байна.
2000 цагдаа эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсан бичлэг

Сэтгэгдэл ( 5 )
hetsvv ym be hamgaalj hairlah ystoi bdnii baij bgaa tsarai ene
yugaaraa temtseh geed bgaa ym be nyluulana shuu dee amerkiig china tai bailduulj huchiig n darah heregtei tegsnii daraa boloh ym 2 gurenii hoorond ys hayah heregtei
mongolchuud ochij choloolno
Цаг нь болж тохироо нь бүрдэхээр бид эргээд нийлнэ.
Temtseh hergtei hojim ni haramsaj suusnaas odoo negdeed temtssen ni deer bid ch bas yalgaagui