Өвөл ороогүй цас хавар орж байгаа нь шар усны үерийн аюулыг нэмэгдүүлж байна. Ялангуяа ийм нөхцөл байдлын улмаас нийслэлийн хэд хэдэн газарт айлууд гэр хашаа усанд автаад байгаа. Нийслэлийн Онцгой байдлын газар болон Өмчийн харилцааны газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 2369 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаагийн 467 өрх буюу 19,7 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт, 755 өрх буюу 31,8 хувь нь Баянзүрх дүүрэгт тус тус суурьшдаг. Гэвч эдгээр өрхийн 65,4 хувь нь Газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй амьдардаг байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 16 айл усны ундарга дээр зөвшөөрөлгүй буусны улмаас одоогоор гэр хашаа нь усанд автаад амьдрах боломжгүй болчихоод байгаа. Тиймээс иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Хотоос төлөвлөн олгож байгаа 52 байршилд энэ айлуудад газар олгох нь зүйтэй гэж үзжээ. Өчигдөр орсон цас өнөөдөр маргаашаас эрчимтэй хайлж шар усны үерийн аюулыг мөн хэмжээгээр нэмэгдүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )