Жүжигчин Н.Ариунболд: Хоёр жүжигчин маань бидэн дээрээ хүрээд ирвэл цаашаа гэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 04

"Шинэ үе" продакшны захирал жүжигчин Н.Ариунболд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа морь жил надад их хатуу байлаа хэмээн өгүүлжээ. Учир нь тэдний продакшнтай холбоотой дараалласан хоёр харамсалтай зүйл болж нөхөж болшгүй гарз хохирол учирсан. Мөн түүний оюутан ахуй цагаасаа салалгүй нөхөрлөсөн уран бүтээлийн анд болох жүжигчин Амбий бурхны оронд одсон. Энэ бүгдэд маш их харамссанаа жүжигчин Н.Ариунболд илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ "Хүмүүний амьдралынэ зовлон гунигийг тойрч өнгөрч болдоггүй. Хатуу бэрхийг сэтгэлийн хатаар даагаад л гарах чадвар хүнд байх учиртай. Миний бие энэ хугацаанд ингэж л бодож өөрийгөө зоригжуулж байлаа" хэмээн өгүүлсэн байна.

Мөн тэрбээр жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын талаар хэлэхдээ "Нэг нь эмчилгээндээ яваад, нөгөөдөх нь хариуцлагаа хүлээгээд байж байгаа. Хоорондоо сайн ойлголцсон. Амьдралын зам гэдэг урт шүү дээ. Залуу хүнд алдах онох зүйл бишгүй л тохиолдоно. Тэр хоёрыг олон сайхан ирээдүй, он жилүүд хүлээж байгаа. Бүхнийг дахиад шинээр эхлээд зүтгэхэд залуу хүмүүст цаг хугацаа байна. Цаашид урлагтаа зүтгэх үү, өөр салбарт хүч сорих уу гэдэг нь тэдний өөрсдийн асуудал. Хэрвээ урлагт хайртай гээд бидэн дээрээ хүрээд ирвэл цаашаа гэхгүй. Шинэ бүтээлдээ дүр хувиарлаад урьдынхаараа ажилдаа орно хэмээжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.242) 2025 оны 03 сарын 13

uran bvteeld n amjilt hvsie, hvn bolgon alddag hovroo yunasa ichdiin yvaad och, ajilgui bhad hen ch tavan tsaas uguhgui, shuugij l baig udur honog tsaashlax tusam martdagdana

1  |  0
zochin(103.229.120.149) 2025 оны 03 сарын 13

Ter 2 ch icheed irekhgvi biz dee

1  |  0
энхээ(202.70.46.201) 2025 оны 03 сарын 13

2 жүжигчин өөрсдийн муугаас л болсон гэхдээ хүн аль алдаж онохыг тэр гэхэв дээ. Ухаарж ойлгож байгаа биз. Гэхдээ л тэр 2 шинэ үед орвол хүүхдээ дагуулаад очиж үзэхгүй сайн зүйл бодогдохгүй. Сайн ч дүр гарахгүй байх

1  |  0
zub(103.229.120.149) 2025 оны 03 сарын 13

icheed ter 2 olnii umnu garakhgvi l baikh ter ni zub khamt olniikhoo bas akhiinkhaa neriig barsan 2 balai tegeed uur yum khii!!!

1  |  0
munguu(124.158.74.90) 2025 оны 03 сарын 13

booyoo ahaa ta shuuu ta bhgui bol shine uy bhgui gesen ug

1  |  0
ok(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

zub duu bid khazgai gishgesn negnee tvlkhej bolokhgvi shvv . yadaj mend ustai yabcgaaya mongolchuudaa

1  |  0
Irgen(83.255.26.192) 2025 оны 03 сарын 13

Booyo zuv heljee. Huniig unaj yawahad tataad bosgono gedeg hun chanariin ilrel . Bas negniihee zovlon jargaliig chin setgeleesee huvaaltsana gedeg buyantai uils.Ta bugdiin uran buteeld amjilt husie !

1  |  0
Top